Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй...
Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа нийлэн амьдардаг байжээ. Тэднийх үгээгүй ядуу, бүр цадталаа идэж ч үзээгй бөгөөд бас нутагт нь амьдардаг идээд идээд ханадаггүй айхтар сувдаг мангаст өдөр бүр идээ барьц өргөж, өршөөл нигүүсэл горьдох учиртай юм гэнэ. Ходоодыг нь байнга дүүрэн байлгахгүй бол биднийг идчих вий хэмээн айж ойр хавийн баян, ядуу ардууд бүгд л түүнд тансаг идээ унд хүргэж, нэгэн агуйн өмнө орхидог ажээ. Гэсэн ч түүнтэй нүүр тулж үзсэн хүн үгүй бөгөөд түүнийг дарах гэж явсан эрчүүдээс нэг нь ч буцаж ирээгүй гэнэ. Гагцхүү түүний аймшигтайгаар архирах чимээг л тодоор сонсдог байжээ.
Нэг өдөр ядуу залуу ийн боджээ... “Ингэж эцэг эхээ, элгэн саднаа ядуу зэлмүүн амьдруулхаар зориг гаргаж тэр мангастай нэгийгээ үзэх хэрэгтэй, би дийлдэггүй юм аа гэхэд эцэг эх, элгэн саднаа ганц удаа ч болов тансаг идээгээр цатгая. Миний амьд явсны гавьяа тэр болог” гэж сэтгээд хархүү нутгын олноо цуглуулаад хэлсэн нь “сайн санаат ахан дүүс минь, өнөөдөр мангаст өгөх өрлөг барьцийг ар гэрийнхэнд минь өгөхтун, би мангастай нэгийгээ үзье, дийлвэл бид бүгдээр энэ ханаж цаддаггүй мангасийг дарж амар жимэр амьдрах болно, хэрэв дийлэгдвэл би түүний хоол нь болог..” явахаас минь өмнө та бүхэн намайг мөн цадтал нь хооллооч” гэжээ.. Ингээд ард олон ч зөвшөөрч ядуу хүүг мөн ар гэрийнхнийг нь тансаг идээ бүхнээр цатгав.
Залуу ч замдаа гарч гурван уул, гурван давааны цаадах мангасын агуйг зүглэв. Зорьсон газраа ч ирж.. Мангас хүний хэлээр ярихгүй бөгөөд аймшигтайгаар архиран бархиран угтаж байх юм гэнэ. Анх удаа цадталаа хооллосон болхоор ч хүч ороод тэр үү.. мангас бодож байсан шиг нь айхтар чадал тэнхээтэй биш байх юм гэнэ. Ядуу хүү түүнийг хэдхэн дугтраад л газар унагаан дарж, үтэр түргэн алж толгойг нь авав. Тэр гэртээ харихаар яарсангүй. Учир нь мангасын агуйн өмнө нутгын олны тавьсан идээ будаа, тансаг амттан, өргөл барьц тэргүүтэн байх юм гэнэ. Ядуу хүү урьд нь тийм их идээ будаа харж байгаагүй болхоор дураараа идэж уун тэндээ өнжив. Маргааш нь явах гэсэн боловч би ядуу юм чинь дахиж ингэж ханатлаа идэж уугаа ч үү үгүй юу гэж бодоод дахин нэг өнжив. Маргааш нь явах гэсэн боловч сэтгэл нь хорогдоод явсангүй. Маргааш өглөө нь сэртэл бүх л бие нь үсээр хучигдсан байх юм гэнэ. Явж чадалгүй байсаар орой болтол ядуу хүү өөрийнхөө дарсан мангастай ив ижилхэн болсон байжээ. Хүү гунин гутран орилтол мангасын архирах чимээтэй ав адилхан дуугаар орилон бархирах юм гэнэ. Хэд хоног энэлэн шаналж, гашуунаар орилж суутал нутгийн бас нэгэн залуу түүнийг дарахаар ирж яваа үзэгджээ...
Үлгэр ингэж төгслөө.. сайн сайхнаар төгсөөгүй ч авсан сургамж их гэж найдая..
Учрыг олохыг хүсвэл “Монголын улс төрийн талаар нэг иймэрхүү бодол өвөртөлдийн” нэртэй бичлэгийг уншина уу...
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
No comments:
Post a Comment