Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт үеэс тогтсон бичигдээгүй хууль шиг үйлчилдэг. Жишээ нь: нэр хүндтэй, эрх мэдэлтэй хүн байнга бүтэлгүйтээд алдаа гаргаад байвал яах уу? “Аа наад чинь тэгсэн гэнэ лээ.. Юуг нь тэгж хүндэлдийн.. Наадхийнхаа хэлснээр биш миний хэлснээр л хийхгүй юу” гээл нэг нь хэлчүүл нөгөө үлгэр дуурайлал болсон сүрлэг, жавхаалаг, төгс хүний нэр хүнд ямар нэгэн хэмжээгээр буурдийн.. Хүн ер нь хов жив гэдэг юманд санаатай оролцдоггүй юм шиг байгаам.. Нэг иймэрхүү жишээгээр цагдаа, цэрэг, эмч, багш, улс төрчид гэсэн нийгмийн тодорхой хүрээнийхний нэр хүнд байнга л навс унажийдийн. Ер нь Монголчууд бид итгэмтгий, гэнэн улсшдээ... Сонссон уншсан болгондоо итгэжийдаг...
За яадгийм.. Би төр засгаа ганц удаа өмөөрчий гэсийн.. Заавал би бусдыг дагаж хошуурах албагүйшд.. Одоо амтай болгон л монголын төр засаг муу гээд хэлчиж чадна. Тэгүүл би гэгээтэй талыг нь нэг сөхчий доо.... Гүйээ яг монголын төр засгийн гэгээтэй талыг нь ч биш юм байна. Өөрсдийнхөө мууг нэг харчий л гэсийн. Одоо бүгдийг нь нэг өөр өнцгөөс хараад үзий..
Энэ сонин хэвлэлүүд мэдээллийн хэрэгслүүд бусдын өчүүхэн ч гэсэн алдаа өө сэв болгоныг олж харж, тэрийгээ нийтэд түгээжийж амь зуух мөнгөө олдийн.. Угаасаа сайн сайхныг бичээд унших ч хүн олддоггүйн.. Тэгээл яахав дээ.. Монголчууд бид чинь хүнд итгэхдээ амархан ард түмэн гээд байнашдээ... Улс төрийн талаар мэдэх мэдэхгүй гарууд амныхаа зоргоор бурж, сайн муу мэдээлэл байнга түгээдгээс (ер нь зөвхөн улс төр ч биш) шалтгаалаал төр маань ямар ч нэр хүндгүй болчихсон байгаам. Бид төрөө хүндэлж дээдлэхгүй бол гадаадийн улс орнуудын нүдээр ч манай төр хог новш шиг л харагдана. Тэгээд төр нь хог новш бол ард түмэн нь хог новшиндоо хутгалдсан арчаагүй хүмүүс л гэсэн үгшдээ... Хог новшийг хаяж устгаж болно. Засаад авчих нэг нь ч байдийшд. Бүр шороо л биш бол зарим нэг дахин боловсруулах боломжтой хог хаягдал ч байнашд.. Ер нь ард түмэн төрийн эсрэг ийм айхтар сөрөг хандлагатай байгаа бол төр засагт хэсэгхэн хүмүүс сайн сайхныг хийх гэж зүтгээд ч яах билээ... Муу дээрээ муухай.. муухай дээрээ улцаан гэж...
Угаасаа улс төр гэдэг хамгийн балиар тоглоомшдээ.. Би монголын улс төрийг зөв, сайхан гэж боддогтоо ингэж бичжаагаа юм биш. Одоо монголын улс төрийн бодлогыг дэмждэг хүн бид нарын дотор ер нь байгаамуу? Бид нарын дотор хуримтлагдсан уур бухимдал, төр засагтаа хандах сөрөг хандлага 7 сарын 1 ны тэр нэгэн өдөр тов тодорхой харагдаа биз дээ...
Тэр улс төр гэдэг аймшгийн бохир тоглоом руу тэгээд ариухан цагаахан хүнийг оруулчуул саяны мангас нэртэй үлгэр шиг л юм болно.. Бүгд л мэдэж байгаа. Тэгээд мангасыг мангас чигээр нь үлдээвэл зөв болхиймуу гэж үү? Мангастай ойлголцох аргаа олчуул эргээд хүн болчих ч байсан юм билүү хэн мэдлээ... Улс төрчид анх гарч ирэхдээ тэр ядуу залуу шиг л бодол өвөртөлж гарч ирсэн байлгүй дээ.. Эсүүл угийн эхээс төрөхдөө тийм хүний үнэргүй хуурамч, худалч, авилгалч, шуналтай новшнууд байсийм болвуу? Дараа нь бид нарын дундаас сонгогдож гарч ирэхдээ дандаа буруу зохион байгуулж бид нарыг дор доор нь самууруулнаа гээд занацан гарч ирсийм болуу? Бодох л асуудал манайхаан.
Магадгүй энэ бичлэг таны дургүйг хүргэсэн бол би таниас уучлалт гуйя...
Гэхдээ түнэр харанхуйг зүхэж суухаар босоод нэг ганц лаа асаачих ухаан бидэнд байгаа л байлгүй дээ... Бүгдийг нь өөрсдөөсөө эхлий л гэж хэлэх гээд дэггүй бүсгүй би дуншив бололтой..
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment