Өвөл
Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би хийсэн хэргийнхээ хариуцлагийг ганцаараа бардам ихэмсгээр хүлээж, анхныхаа хайраас татгалзав.. Хутгасан бантангаа бүгдийг нь өөрөө зуурч иднэ гэдэг чинь энэ байгаам. Хагас жил эрэгтэй хүн рүү эгцэлж ч харсангүй. Энэ бол миний тогтоосон том амжилт байлаа..
2009 оны зун
Харин дунд сургуулиа төгсөнгүүтээ л би нялуурах цаашаа давраад ямархуу том хэрэг өдөөж болохийг мэдэж авав.. Цаад чинь гэхдээ хашир толгой.. Сэтгэл хөдлөлөө барих үедээ маш хатуу барьж чадна.. Тийм ч амархан бууз бишээ...
ЭЕШ аа өгөхийн яг өмнөх өдөр нь сохор болзоонд явав. Над шиг жижигхэн, анхны минь хайрт шиг гоё нүд хөмсөгтэй, бардам, ихэмсэг, өөртөө хэт итгэлтэй, хартай, шартай тийм нэг залуу байж байхын. Нэг үгээр хэлэхэд миний хувьд тэр төгс эр хүн байв. Анхны харцаар түүнд дурлачихав... Тэр хэдэн үг сольж байснаа утсыг минь аваад шалгаж эхлэв... утсан дотор маань хуучин найз хөвгүүдээс ирсэн зарим мессэж үлдсэн байв.. Надад хэлэх ч үг олдсонгүй. Дэмий л бүлтэгнэж суув... Сүүлдээ бид 2 улаан цагаандаа гарч үнсэлцэх юу ч биш болов.. Зуны 3 сар гайхалтай өнгөрсөөн.. Уулзахгүй өдөр гэж бараг л байдаггүй байсийм. Түүнийг би та гэж хүндэлдэг, маргаан болгонд түүнд дандаа бууж өгдөг, миний бамбараа гэж өхөөрддөг байсийн... Тэр надаас 4 ах, мэдээж хуучин найз охидууд нь миний хуучин найз хөвгүүдээс илүү олон байлгүй дээ... Нэг л өдөр хуучин найз охидуудийнх нь нэг аймшигтай том үймээн дэгдээж бид 2ийн харилцааг юу ч үгүй дэвсэлсэн дээ.. (Саяхан нэг уулзсийн. Одоо тэр хөөрхөн хүүтэй... Сонсоод би зөндөө баярласаан. Даанч нилээн шалиг болсон юм шиг санагдсан. Сэтгэл дотор минь үлдсэн түүний сүр жавхлант дүр юу ч үгүй замхрав. Уг нь би тэрэнд дэндүү их хайртай, нууцхан хүлээдэг хэвээрээ басийм. Тэр өдрөөс хойш тэр аугаа хайр хүлээлт юу ч биш хог новш болж хувирсан юм.)
(Энэ үйл явдлаас хойш миний амьдрал орвонгоороо эргэж би шал өөр хүн болсон юм шиг санагддаг.. Энэнээс хойш учирсан эр хүмүүс яг л нэг төөрөгдөл эсвэл замын бартаа шиг л харагддаг болсон байлаа. Нэг л мэдэхнээ би яг л сэтгэлгүй хүйтэн чулуу мэт хатуу бас хажиг нэгэн болсон байсийм.. Эр хүнээр тоглож бас ашиглаж сурсан аймшигтай нэгэн болсноо ч би мэдэрдэг боллоо. Одоо бодоход би хэзээ ч хэнийг ч хайраа гэж дуудаж үзээгүй, хэнд ч тэгтлээ айхтар ухаангүй дурлаж үзээгүй юм билээ.)
Намар
Оюутан болоод удаагүй байтал ангийн маань банди надтай хальт жиг ургуулаад амжив.. Гол нь тэр надад зажлуулахгүй залгиулахаа мэдээд надаас зайгаа барьсан юм. Тэр нь ч зөвдсийн.. Үгүй бол завхарсан юм болохгүй юу....
Өвөл
Над руу өдөржин шөнөжин залгадаг нэг гар бий.. ( Яг одоо ч над руу залгаж л байна.) Тэрний хүсэл миний зарчимтай нийцэхгүй. Тийм болохоор тэр зөвхөн миний хоолойг л сонсдог. Хамгийн сонин нь муу найз минь найз охинтой болохгүй юм. Намайгаа л зовоохийм даа... чааваас хэхэ
Хавар
Яаж ч салгалж яваад юмбдээ нэг 28 тай залуутай орооцолдов.. Хэдхэн уулзаад л за байя доо хөө гэсэн бодол төрөөдхөв.. Тэгээд л би түүний амьдралаас ор сураггүй арилаад өгөв... Тэрэнд эхнэр хэрэгтэй. Харин би мэдээж амьдралд бэлэн биш. (Одоо яаж явааг нь бүү мэд)
Нэг орой ганцаараа гэртээ харьж явтал нэг залуу намайг хүргээд өгий гэлээ... Би гэрийнхээ үүдэнд байсийм л даа.. Тэгүүл оруулааад өгий гэнэ. Яахын бээ хэрэггүй.. Бууж өгөх шинжгүй ээ.. Дугаараа өгөөд арайхийж явуулав. Бас л хэдхэн уулзаад түүнээс холын хол зугтаав.. Тэр өөрөөсөө өөр хэний ч хүсэл сонирхлыг хүлээн зөвшөөрдөггүй сонссдоггүй бололтой... (Одоо ямаршуухан байгааг нь мэдэхгүй ээ...)
Дадлагаар зураг дарж яваад хэдэн хөвгүүний зургийг авч өгөв.. Тэр дундаас нэг нь харцыг минь булаав.. Тэр ч надаас дугаарыг минь гуйж би ч хэсэгтээ бөөн жаргалтай нөхөр л байлаашд.. Тэгээд бүх юм сайхан явжийлаа. Тэгсэн тэр нутаг буцаж надтай холбоогүй байсаар байгаад миний гэдэн хөдөлчихөв. Тэгээл тэр харилцаа дуусгавар болов. (Харин сүүлийн хэд хоног надтай холбоо бариад эргэх янзтай ч юм шиг золиг чинь хэхэ...)
Интернэтээр танилцсан нэг залууд намуухан үдшээр моддын доор бүдэг гэрэлд үнсүүлэв. Тэр үнсэлт надад дахиад хүнийг хайрлах итгэл, хүслийг төрүүлэв. Тэр залуу уншиж байгааг мэдэж байна.. чамд БАЯРЛАЛАА.... хэхэ...
Бас өөр нэг интэрнэтээр танилцсан залуутайгаа нэг оройжин пиводож бөөн л амьдрал, гүн ухаан ярьж мэтгэлцэв... Болзоо цаашаа хэтрэх шахаад зогсов.. Хамгийн аймшигтай нь тэр нэг үе аавын маань цэрэг байсийм байна. Үүнийг мэдээд бид 2 бие биетэйгээ дахиж уулзхаас хулчийцгаав... (Одоо сайн байгаа байхоо..)
Миний толгойд нэг ийм бодол төрөв.. Өдий болтол би 13 настай хэвээрээ юм шиг л салж нийлж, үерхэл бас болзоог хөнгөнөөр хүлээж авжийсийм байна. Одоо миний заяаны хань төөрсөн болуу? Ганцхан удаа нээх гоё үерхэж үзмээр байхын... Тэгээд тэнэг царайлаад дахиад тэсэхгүй салчнаа... Ганц удаа л тэсхийм шүү.. Ер нь би л бүгдийг буруу хийдийн байна. Одоо ганцхан удаа зөв хийх гээд оролдоод үзий... Яавал эр хүнд сэтгэлээ уудалж сурхуу?..... Тэгээл цаашаа жуман асуулт үргэлжлэв...
Тэгээл эцэст нь хамгийн удаан үерхсэн залуутайгаа учирдийн байна. Бүр фэйсбүүкээр танилцсан гээл бодчих.....
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment