Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дүүргэх гэсэн бололтой.. Байнга л товшиж суудаг өнөөх л комьпютерийн гар.. нүдээ чилтэл ширтэж суудаг компьютерийн дэлгэц.. дандаа дүнгэнэж хараалыг минь иддэг процессор... Талдаа орсон ганц шил архи.. Өөр надад хань болчих юм даанч алга... Балгасан хар ус, татсан тамхины хамт толгойд орж ухаан санааг мансууруулна. Алхах тоолондоо хазгай гишгэж, өөртэйгөө бас энэ орчлонтой мөнхийн тэрсэлддэг Анужинг, энэ хар усыг, тамхи гээч хорыг хорсолтойгоор зүхнэ. Гэхдээ энэ лалрын хар усыг би ам цангалаа гэж уугаагүймаа. Энэ шөнөөр дайсан минь л надад хань болжийно... Харин сэтгэл дотор минь энэ ертөнцийн, харь гаригийн 2 Анужин маргалдана. Хариас ирсэн нь энэ ертөнцийн бүх зүйлийг хүлээн зөвшөөрч чадаггүй... Өнөөх нь тэр зөрүүдэд байнга л бүхнийг ойлгуулах гэж ядна.
-Энэ орчлонтой зохицож амьдарч чадахгүй чи лав харь гаригийн хүн. Хаанаас ирсэн дүнхүү вэ чи Анужаан.. Эртхэн гэр өөдөө буцаач... Венера луу.. (Буд гариг)
Тэртээ сэтгэлийн минь гүнээс хүний орчлонгийн Анужин шивнэхийн..
-Чи дөнгөж 20 хүрчийн.. Явах зам чинь бартаатай ч гэсэн урт байна.. Чамд бүх юм байна.. Гэр бүл анд нөхөд.. Өчүүхэн ч гэсэн авьяас... Чи чаднаа чадна... Чи бүгдийг нь инээгээд л давсан... Чамд аз удахгүй ирнэ... Чи чаддагшдээ... Тэвчээртэй бай... Ганц инээж үзүүлээч...
Венерагаас ирсэн зөрүүд Анужин мөчөөгөө өгсөнгүй
- Үгүй ээ... Одоо би урьдных шигээ сэтгэлээсээ инээж чадахгүй нь..Надад аз од гэж байхгүй. Бүх л амьдрал минь хэн нэгний тоглоом шоглоом байсан.. Өдөр болгон л хэн нэгэн надаар доог тохуу хийж байгаа юм шиг санагджийн... Зүрх минь чулуу ч биш бутарч эмтрээд шороон дээр хаягдсан шатсан нүүрс болсон. Тэгээд яадгийн.. Би хичнээн бүдэрсэн ч уйлахгүй, хэрцгий, бас хатуу сэтгэлтэй нэгэн.. Эмтрээд унасан сэтгэлээ шороон доор булуулсан нэгэн. Миний зүрх сэтгэл зүгээр л цээжин дотор минь зүүгдэж явсан хэсэг мах биш шдээ... Тэр чинь хамгийн эмзэг эрхтэн байсийн.... Одоо ийм эмтэрч бутарсан сэтгэл зүрхтэй би яахийн? Би хэн болхийн? Цагаан цайлган гэнэн хонгор хүүхэд нас минь хаачцийн? Байхгүй.. Одоо буцаж ирэхгүй мэдүү... Тэр үед л зүрх сэтгэл минь хамгийн ариухан байсийн за юу... Одоо хар л даа... Тас хар... Ёроолгүй ангал шиг л.. Хэн ч энэ бүх шарх сорвийг нөхөж эсвэл сэргээж чадахгүй шдээ... Зүгээр л би эртхэн буцах учиртай байж... Ийм цэвүүн цагт яах гэж энэ дэлхий дээр би ирээ вэ... Харамсжийна... Дэндүү их... бүр голдоо ортол гомджийно...
- Хэнд гомдоов дээ бяцхан амьтан минь..
- Мэдэхгүй ээ мэдэхгүй мэдэхгүй.. Бодвол өөртөө л юм байлгүй... Би буцмаар байна.. Буцмаар байна... За юу.. Надад сэтгэл зүрх гэж юу ч үгүй болж..
- Энэ дэлхий хамгийн сайхан... Венерагаас бүүр мянга түм дахин илүү.... Чи энэ дэлхий дээр ирэхдээ ямар их үнэ цэнээр ирснээ мэдэх үү... Муу муухай олон байлаа ч энд бас зөндөө олон гайхамшиг бий...Чи зүгээр л нүдээ нээгээд хар... Чиний ээж, аав, ах нар чинь, бас анд нөхөд чинь.. Бяцхан нохой чинь.. Чиний урьд нь хайрлаж байсан хүмүүс чинь... Чи зүгээр л бүгдэнд нь зүрхнээсээ эмтлээд өгчихсөн байхгүй юу... Чи энэ орчлон дээр бусдыг хайрлах гэж л ирсиймшдээ... Чи сонсож байна уу? Энэ чиний зүрхний цохилт... Чиний зүрх байрандаа байна.. Хичнээн эмтэрч бутарсан ч зүрх чинь байрандаа үлдсэн байна. Тэр чамаас өөрийгөө хайрлахыг гуйжийна.... Чи сонс л доо... Зүрх байгаа бол чамд сэтгэл ч бас байгаа....
Өөрөө өөртэйгөө ингэж бас л маргалдана. Надад өөрийгөө дийлэх хангалттай хүч байна уу? Хичнээн ч удаа бодол минь хоорондоо тэрсэлдэж байсныг мэдэх юм алга.
Гадаа нам гүм тас харанхуй... Салхи намуухан үлээж, навчгүй хоосон модод хааяа нэг нахилзана. Энэ ертөнцөд би ганцаараа л амьд юм шиг.. Чив чимээгүй... Аниргүйг эвдэж зүрх минь түг түг гээд цохилж эхлэв... Зүрх минь үнэхээр байнаа...
Нүднээс минь удаан урсаагүй нулимс ганц хоёроор бөнжигнөн унаж эхлэв... Арван жил бороо ороогүй цөл шиг болсон миний сэтгэл нулимсаар минь ингэж услагдав... Би амьд юм байна... Венерагаас энэ гараг дээр бусдыг л хайрлах гэж ирж... Энэ миний гэр мөн байна.... Би энэ ертөнцийнх.... Харь гарагийн хүн ч гэсэн дэлхийн бүх юмыг хайрлаж хамгаалж чадна....
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
No comments:
Post a Comment