Хөх Азийн цээжинд ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсээн... ( Ш.Гүрбазар” Би Монголоороо гоёдог”)
Өвөг дээдэс маань бидэнд дахин давтагдашгүй, говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэн төгөлдөр уудам тэнэгэр газар нутгийг өвлүүлэн үлдээжээ. Толгой дээр мөнх хөх тэнгэр цэлийж, хөл доор маань үржил шимээр дүүрэн хөрс гишгэгдэнэ. Ийм ховор гайхалтай нутгийг тэд ямар үнэ цэнээр харь элэгтнээс харамлан хамгаалж үр хойч бидэндээ үлдээснийг хэн ч үл мэднэ. Тиймдээ ч эрт үеэсээ байгал орчноо хамгаалах хууль журмуудыг тогтоож, түүнийгээ ч бусдаас илүүгээр даган мөрдсөөр ирсэн. Үр хойчдоо бага балчираас нь ан амьтан, ус ургамал газар нутгаа хайрлан хамгаалж, тэдэнтэй харилцан шүтэлцэж амьдрахыг зааж сургадаг сайхан уламжлалтай.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид эх нутгаас минь буцахдаа сэтгэлдээ байгалийн хосгүй цогцлоог үзэж харсандаа бахархан, сэтгэлдээ нууцхан бишрэл тээсээр оддог гэвэл хилсдэхгүй. Улс орон болгон Монгол нутгийн мөнх хөх тэнгэрийг шагшин гайхдаг, бид ч түүндээ сүсэглэн биширдэг билээ. Гэсэн ч сүүлийн үед тэрхүү гайхалтай байгал маань олон хүчин зүйлээс шалтгаалан эвдрэн сүйтгэгдэж байна.
Манай орны эдийн засгийн 50 орчим хувийг ашигт малтмал, 30 орчим хувийг мал аж ахуй, 10 хүрэхгүй хувийг аж үйлдвэрлэл буюу экспортлол, үлдсэн хувийг бусад салбарууд бүрдүүлдэг. Миний бодлоор эдийн засгийг бүрдүүлдэг хамгийн эрсдэл багатай бөгөөд ашиг ихтэй салбар нь аялал жуулчлал юм. Хэдийгээр аялал жуулчлал улирлын чанартай бөгөөд тогтворгүй шинжтэй боловч уул уурхайн салбартай харьцуулахад зардал болон байгалийн нөөцийн зарцуулалт бага юм. Миний дүгнэлтээр Монголд аялал жуулчлал болон уур уурхайн салбарыг адилхан хэмжээнд хөгжүүлэх нь тохиромжтой. Хэдийгээр манай оронд аялал жуулчлалын нөхцөл дээд зэргийн түвшинд хүрээгүй боловч дээр хэлсэнчлэн, бусад улс орнуудаас хамаагүй том давуу тал бидэнд бий. Аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн тохиолдолд тухайн орны эдийн засгийн нөөцийн 20 хувийг бүрдүүлэх боломжтой гэж үздэг.
Уул уурхай өндөр түвшинд хөгжиж буй нь магтууштай хэрэг боловч Монголын нөхцөлд ашигт малтмалаа ухаж авчихаад орчин тойронд нь нөхөн сэргээлтийг огт хийхгүй байгаа нь нууц биш. Иймээс уул уурхайн салбар манай орны байгал орчинд нөхөж болшгүй их хэмжээний хор уршиг учруулж байна. Бидэнд үлдээсэн онгон дагшин, үржил шимтэй, ан амьтан ус ургамалаар баялаг байсан газар нутгийг бид үр хойчдоо үржил шимгүй болж үгүйрч хоосорсон, ухаж сэндийчсэн газар болгож үлдээх гэж үү? Магадгүй хуулиар бүхнийг шийдвэрлэнэ гэдэг худлаа. Гэсэн ч тэр сүрхий байгаль орчны талаархи хууль нь үйлчлэхээ байж салхинд туугдан замхарсан баймааргүй юм.
Мал аж ахуйгүйгээр Монгол улсыг төсөөлөхөд бэрх. Мэдээж бэлчээр, халдварт өвчин гэх мэт олон асуудал энэ салбарт тулгардаг. Гэсэн ч эрт дээр үеэс монголчууд мал аж ахуй эрхлэн, байгал дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдах талаар мянга мянган жилийн туршлага хуримтлуулсан ард түмэн. Тэгээд ч мал төрийн хамгаалатанд байдаг нь малчин ард түмний хувьд нүдээ олсон хэрэг юм.
Дэлхий дахины хөгжил дэвшил өдрөөс өдөрт нэмэгдэж, шинэ техник технологууд өсөн олширсоор. Тэрхүү ололт амжилтууд бидний амьдрал ахуйг илүү амар хялбар болгож, биднийг төгс төгөлдөр оршихуйд ойртуулсаар байна. Мэдээж энэ бол хорвоо ертөнцийн дээд оргил болох хүмүүн төрөлхтөн бидний оюун ухаан хичнээн гайхалтай болохыг баталсан хэрэг. Тэрхүү амар хялбар, төгс төгөлдөр, хүчирхэг байдалд хүрэх явцдаа бид байгаль эхдээ хичнээн хэмжээний хор уршиг учруулсныг барагцаалж таамаглах аргагүй болжээ. Түүгээр барахгүй бид хүчирхэгжих тусам байгаль эхдээ төдийгүй өөрөө өөрсдөдөө ч аюул занал хурааж байна. Ямартай ч хөнөөж сүйтгэсэн ургамал, ан амьтан, хордуулж бохирдуулсан ус агаараа, хатааж ширгээсэн гол горхи, нуур цөөрөм, ухаж сэндийчсэн уул талаа эргэж хараад нэгийг бодох цаг нэгэнтээ ирсэн. Үүнийг эх дэлхий маань бидэнд чимээгүйхэн анхааруулсаар байгаа. Цөлжилт, ган, зуд, үер энэ бүхэн цаанаа нарийн уялдаа холбоотой бөгөөд хүн байгалийн зохисгүй харилцаанаас үүдэлтэй гэдэгт би итгэдэг.
Мэдээж шинжлэх ухаан техник технологи өндөр түвшинд хүрч байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч тэрхүү хөгжил дэвшил биднийг болон хойч үеийнхний маань амьдралыг хөнөөх хүчин зүйл болохыг хэн ч үл хүснэ. Магадгүй энэ бүхэн хөгжил дэвшлийн сөрөг тал бөгөөд заавал байх ёстой үзэгдэл ч байж болох. Хүн төрөлхтөн биднийг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн аугаа оюун ухаанаа байгалийн баялгуудийг зөвөөр ашиглах, нөхөн сэргээх арга замыг олоход ашиглах нь зүй.
Улс гүрнүүдэд хот суурингууд улам олширч байгаа. Үүнийг даган хүн амын бөөгнөрөл, байгал экологийн асуудал улам хурцаар тавигдаж байна. Харамсалтай нь нийслэл Улаанбаатар хот маань үүний нэгэн тод жишээ болж агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг болсон. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод аж төрдөг. Анх энэ хотыг сүндэрлүүлэхдээ метрополитен болтлоо томорно гэж тооцоолоогүй ба одоогийн байдлаар ч хот төлөвлөлт хэт замбараагүй байгаа нь нууц биш. Ийм нөхцөлд хүрээлэн буй орчны асуудалтай тулгарахгүй байна гэдэг боломжгүй. Энэ бүхнийг эс тооцон Улаанбаатар хот улсын маань нүүр царай гол төв болсон үзэсгэлэнтэй том хот болж өргөжсөөр.
Хөгжил дэвшлээр тэргүүлж буй улс орнууд хүн ам ихтэй том хотуудынхаа экологийн асуудлыг нарийн зохион байгуулалттай, зөв хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлтийн тусламжтайгаар шийдвэрлэдэг. Гэвч Монголд энэ үзүүлэлтүүд дутагдалтай байгаа нь ойлгомжтой. Улсын маань нийслэл байгаль экологийн зөв орчин нөхцөлтэй, эх дэлхийдээ ээлтэй хот байгаасай гэсэн хүсэл Монгол улсын иргэн бүрийн цээжинд бий. Үнэхээр л Улаанбаатар маань орой үдшийн цагаар залуус хөөрөлдөн алхах ногоон модот цэцэрлэг, гудамжаар алхаж яваад амсхийж тухлан суух сандал, хогон дотроо живэхгүйн тулд хогийн сав, хавар намрын цагаар шороондоо даруулахгүйн тулд бут зүлэг дутжээ. Агаарын бохирдол ч багасаж, аз нь таарвал сургууль цэцэрлэг, яслийн хашаанд манаачид нь хөөгдөн байж суух, эсвэл архи тамхины үнэр нэвширсэн баар уушийн газраас өөр орох суухаас өөр замгүй залууст архи дарсны газраас холдож чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж болох нэг ч гэсэн газар нэмэгдэнэ.
Сүүлийн үед тогтвортой хөгжлийн талаар их яригдах болсон. Тогтвортой хөгжил гэдэг нь техник технологоос гадна хүний хөгжил болон экологийн нөхцөл нөөцийн хүчин зүйлийг анхааран зэрэг хөгжүүлэх явдал юм. Улс орон маань зөв замаар, байгал орчинд ээлтэйгээр өндөр хөгжилд хүрээсэй гэж хүсэл иргэн бүрт бий. Гагцхүү манай улсад энэхүү бодлого дутагдалтай байгаа нь нууц биш.
Ýíýõ¿¿ ¿çýñãýëýíò áàéãàëèéã ¿ð õîé÷äîî óíàãàí òºðõººð íü ºâë¿¿ëýí ¿ëäýýõ íü áèäíèé ¿¿ðýã òºäèéã¿é àëäàð ãàâúÿà þì. Ìàíàé çàñãèéí ãàçàð “ìàðãààøèéí ººõíººñ ºíººäðèéí óóøèã äýýð” ãýñýí áîäëîãî ÿâóóëäàã. Ãýñýí ÷ õîæìûí ò¿¿õýíä áèäíèéã ¿ð õîé÷èéíõîî èðýýä¿éã áàëëàñàí õýìýýí áè÷âýë áèäíèé õèéæ á¿òýýñýí ¿éëñ, îëîëò àìæèëò á¿äãýðíý. Òèéìýýñ çºâõºí ºíººäðèéã áèø ìàðãààøèéã áàñ õàðñàí áîäëîãî ÿâóóëàõ íü ÷óõàë áîëæýý. Ýöýñò íü õýëýõýä áàéãàë îð÷íû àñóóäàëä áàãà ÷ ãýñýí àíõààðàë õàíäóóëàõ íü çºâõºí èðýýä¿é õîé÷äîî îðóóëàõ õóâü íýìýðýýñ ãàäíà ººðñäºäºº ýð¿¿ë ñàðóóë àìüäàð÷, óðò óäààí íàñëàõûí òýìäýã þì.
Ýõ îðíûõîî èéì ãàéõàëòàé ¿çýñãýëýíò áàéãàëèéã ýâäëýí ñ¿éòãýæ, õîîñëîõ íü äýíä¿¿ õàðàìñàëòàé áèø ãýæ ¿¿? Íýãèéã áîäîõ öàã íü èðýýã¿é ãýæ ¿¿? ßðüæ áè÷èõýýñýý èë¿¿ õèéæ á¿òýýõ öàã íü èðýýã¿é þì óó?
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
No comments:
Post a Comment