Popular Posts

Wednesday, March 23, 2011

Үхэл миний үнэнч анд....

Хэдэн жилийн өмнөөс ч юм бдээ.. Үхэл гэдэг зүйл миний хамгийн үнэнч бас дотны анд болсийн.. Яагаад гэвэл тэр намайг юу ч хийж, яаж ч аяглаж, аашилж байсан надаас алсалж холдох биш харин ч өдрөөс өдөрт улам л надтай ойртож, дотносож, байдаг юм. Түүнийг би мэдэрч бас харж чадахгүй байж болноо.. Гэхдээ тэр хаашаа ч холдолгүй яг дэргэд минь байгаа нь л тов тодорхой санагддаг. Түүнээс би айдаггүй ээ.. Учир нь тэр энэ яваа насанд минь надад хэзээ ч олдохгүй тийм л гайхалтай үнэнч бас нууцлаг анд. Үргэлж л түүнийг ямархуу бол гэдгийг олж мэдхийг хүсдэгээ нуух юун.. Түүний талаар олон цуурхал бий. Алинд нь итгэхээ би мэдэхгүй ээ... Гэхдээ л хамгийн сайханд нь итгэхийг хүсдэг. Чи бүгдэд мөнхийн амар амгаланг өгдөг гэдэгт..
Чамтай хэзээ учирхаа би хэлж мэдэхгүй. ээ.. 90 гарсан эмгэн болчихоод... эсвэл хэдхэн цаг минут,мөчийн дараа.... Ганц л зүйлийг би мэднэ... Намайг авахаар ирвэл сайн андын ёсоор угтаж, ардаа харамсах зүйлгүйгээр гараа өгнө. Амьдралыг үзэн яддагтаа ингэж хэлж ярьж байгаа юм бишээ.. Энэ хорвоогоос нэг өдөр заавал одох л болно. Тиймээс ганц гал хамтайгаа улзах өдрийг би хойшлуулж новшрохгүй. Надад үзээгүй бүхнээ үзэж, мэдрээгүй бүхнээ мэдрэе гэсэн шунал байхгүй ээ... Тэр чинь жинхэнэ утгаараа оюун санааны шунал.. Угаасаа энэ хорвоо утгатай, утгагүй, сайхан, муухай олон зүйлээр дүүрээд хахаж цацаад хэцүүдэж зовсон байгаа.. Чи л намайг энэ орчлон дээр ганцаардуулж, хатааж үлдээхгүй зүйрлэшгүй мөнхийн амар амгалан руу хөтлөөд явна гэдэгт итгэж байгаа болхоор би чамайг анд минь гэж эрхэмлэдэг. Чамайг би мэдэхгүй ээ... Чи ч намайг мэдэхгүй... Гэхдээ чи бид 2 хэн хэнээс илүү дотно сайхан андууд.....

No comments:

Post a Comment