Popular Posts

Wednesday, March 23, 2011

Амраг..... ( I хэсэг) өдрийн тэмдэглэлээсээ

Зиа эрхэм уншигч та яг одоо миний хамгийн нандин нууцад нэвтрэх гэж байна. Магад үүнийг уншсаныхаа дараа та намайг буруугаар ойлгох байх. Уг нь хүнд өөрийнхөө нууцыг ярихдаа би хамгийн дургүй. Энд бичсэн зүйлийн ихэнхийг надаас өөр хэн ч мэдэхгүй.. Гэхдээ хамаагүй ээ.. Энэ бичсэн зүйл таньд олон зүйл бодогдуулна гэж найдий.... Та надаас суралцана.. Тэр л гол нь..
Бага балчираасаа л хайр гэдэг зүйлийн ямар аугаа болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, ундуй сундуй орчлонгийн хаа нэгтэйгээс түүнийг заавал эрж хайж олно гэдэгтээ бат итгэж эрлийн жолоо татсан гэнэхэн жаалыг харахыг хүсвэл тэр чинь би...
Элэг бүтэн гэр бүлтэй, элгэн садан олонтой, үнэнч анд цөөнгүйтэй хэр нь хий хоосон гиюүрч, үлгэр мэт ариухан гэгээхэн хайрыг мөрөөдсөн тэнэгхэн бас бяцхан охиныг мэдэхийг хүсвэл энд байна.
Ер нь би үеийнхээ хөвгүүдтэй таардаггүй золиг шиг байгаам.. Өөртэйгөө чацуу бандитай 2 л удаа үерхэж байсиймдаг.. Бусад нь дандаа надаас доод тал нь 2 ах хүмүүс.. Гүйээ яалт ч гүү тэгээл таарчдаг байсийн.. Аан уншигч та намайг хэдэн залуутай үерхсэн болоод ингэж солиороод байгаам бол гэж гайхаж байна уу? Олооон.. Гэхдээ энэ бодож байгаа шиг чинь зүйл бишээ.. Балчирхаан охины сониуч зандаа хөтлөгдөж өдөөсөн дэггүйтлүүд байсийм.. Гэхдээ ямар ч гэм хоргүй, бас муу санаагүй дэггүйтлүүд.. Гүй ээ яахав үнсэлт нтр бол байсан л даа.. Хөтлөлцөж алхана, кино үзнэ, хоолонд орно... өөр юм байхгүйшд хөөрхий..
2005 оны өвөл
Анх 13 тайдаа 17 той нэг бандитай үерхсийн. Тэгсэн тэр монгол буцах хэрэгтэй болоод тэгээд л нэг нэгнээ сайн таньж ч амжаагүй бяцхан хосын зам 2 тийшээ салсан даа хөөрхий.. Одоо хаана юу хийж ямаршуухан байдгийн бүү мэд..
Хавар
Анхны найз банди яваад удаагүй байваа.. Манай байранд 15 тай нэг монгол банди бас байдаг байсийн.. Хамт компьютер тоглож кино үзэж явсаар нэгэндээ дассан уу бүү мэд.. Би аль хэдийн найз охин нь болчихож.. Зун болвоо.. Би нутаг буцах болж бид 2 ядаж олигтой ч үг сольж чадсангүй тэр чигээрээ дахиж уулзсангүй...
Намар
Намайг буцаад ирэхэд тэр монгол руу тэр чигтээ явсан байв.. Сураг сонсохнээ буцаад орос руу цагдаагийн сургуульд явсан гэсэн. Буцаж ирээд ганцаараа хоцорсон би ангийнхаа хэдэн монхор шаруудтай дотносож эхлэв.. Ганц 2 той нь үерхсэн нэр зүүсэн ч нэг л зайгаа барьж холхон алхдаг байв.
2006 оны өвөл
Нэг л мэдэхэд жил өнгөрч монголдоо амралтаараа ирэв. Үерхэж салж сурсан сайхан гар надад анх шохоорхож байсан ангийн нэгэн хөвгүүнийг өөртөө татах санаа төрөв. Явахаасаа өмнө тэрэнтэй хамт 2 жил нэг ширээнд суудаг байснаа нуух юуун.. Дассийм байлгүү дээ... Захиа бичив...Тэр захианаас болж харин ч нэг насны онигоонд орсон доо.. Хөөрхий тэр Анужин... хэхэхэ... Буцаад орос явчаад зуны амралтаараа ирэв.. энэ хугацаанд анд нөхдөө гэрээ их санажээ.. Тэднээсээ холсонгүй.
Намар
Буцаад л орост ирэв.. Энэ удаа би ангийнхнаасаа ч хөндий өөртэйгөө чацуу бас нэг монгол охинтой хэсэг гэлдрэв.. Тэгж явахдаа байр орчмынхоо хэдэн нөхдүүдтэй танилцаж нөхөрлөв.. Яваандаа дундаас нь надтай чацуу нэг монхор шар захиа өгч байсан бандитай минь дэндүү адилхан харагдаад бараг өөрөө хатгасаар байгаад үерхэв.. Анхны үнсэлтээ түүнд санаандгүй алдчиж билээ... хэхэ(Ахны үнсэлтээс цааш үнсэлцэж ч үзээгүй залуусыг хассан болно.)
Өвөл
Цаг хугацаа явсаар өвөл болж амралтаараа нутагтаа дахиад л гүйгээд ирэв.. Орос найз хөвгүүнээсээ салсан гар монголд ирээд дахиад л шинэ нэгэнтэй учирна гэж бодоогүй л дээ.. Тэгсэн надаас 4 ах нэг казак хөөрхөн залуу хаанаас ч юм гараад ирэх нь тэр.. Бид 2 оросоор ч монголоор ч сайн нэвтрэлцдэг байв.. Гэмгүй сайхан үерхэж байсоон... Түүнээс олон казак үг сурч билээ... хэхэ.. Мэн сүн сүем – би чамд хайртай- , жанем – хонгор минь- гэхмэтчилэн. Тэгээд л сарын дараа түүнийг яалт ч гүү орхиод буцаад орос руугаа гэлдрэв..
Ирээд монхор шарковтой нэг мэдсэн буцаад эвлэрчиж... Оо ямар сонин юм бээ гээд гайхсаар байтал төрсөн өдөр нь болов. 3 сарын 18нд байлаа.. Тэгээл франц үнсэлт сурч авсандаа хөөрхийс... Зиа тэгээл хичээл номын заваар уулзаж болзож үнсэлцэж явсаар нэг мэдсэн зун болчиж.. тэгээл яахав нөхөр монгол руугаа гэлдрэх болж Олегтойгоо (аа тийм түүнийг олег гэдэг байсийм) тэврэлдэж баахан уйлж зогссоор гарцаагүй галт тэргэнд сууж монголдоо ирэв...
2ОО7 оны Зун
Монголдоо ирчээд байжийсан чинь нэг ах яалт ч гүй сонирхол татхаар нь уулзлаа... Тэгсэн удахгүй гадаад явхын бхоо. Тэгээд хараад байсан чинь муу хүн бишээ. Тэр миний дэгдээхэй, би тэрний болжмор болоод хэсэг хугацаа өнгөрсөн чинь намайг дагуулж явна надтай гэрлээч ухааны юм ярихаар нь айсандаа тэр чигтээ ахиж уулзсангүй. (Одоо хаана юу хийж явааг нь мэдэхсэн гэж их л боддийн...)
Намар
9 сарын нэгэн болж монголд хуучин суржийсан сургуульдаа яг хуучин ангидаа давхиад оров... Нэг л их зантай охин ангийнхаа банди нарт салаавч өгөөл суужийдаг ширүүн гар байлаа.. Нэг мэдсэн нөгөө казак бандитай яаж ийгээд холбоо барьчихсан уулздаг, сүүлдээ үнсэлцдэг ч болсон байв.. Тэгсэн тэр нутаг буцах болоол бүх юм будаа..
Зиа тэгээд өвөл нь миний захиа өгдөг банди намайг эргүүлж эхлэв.. Миний их зан тоомжиргүй байдлийг эвдэх гэж нилээн оролдсон доо хөөрхий... Сүүлдээ миний шарыг гозойлгох гэж нэг охинтой үерхсэн нь миний дотны анд байв... Би хүйтэн хөндий хэвээрээ л үлдэв... Тэр хоёр ч удсангүй салав..
Өвөл
Нэг бандитай танилцаад удаагүй байсан намайг үнссэн нь багадаад гараа хориотой газар луу явуулж давардаг байнашд.... Тэгээл яахав.. Анужин гэдэг хүүхэд хэзээ тийм юмыг хүлээн зөвшөөрдөг байлаа... Бабай болголгүй яахав... (Саяхан харин нэг тааралдсийм байна. Дажгүй харагдаж байна билээ...)
2008 оны Хавар
Хавар болсон синдром хөдөлснүү яасан.. Нэг мэдсэн нүд хөмсөг болсон майр том биетэй бондгор бандитай үерхцэн байдийн... би чинь өөрөө нээх жижигхэн туранхай нөхөршдээ... Үнэн утгагүй харагддаг байсан гэсээн.. Гэхдээ би тэрэнд аймаар хайртай болцон байсийм даг.... Тэгээл нөгөө хуучин түүх... Үнсэлцэнэ шимэлцэнэ гэхдээ цаашаа огт хэтрэхгүй л дээ.. Жоохон байжээ... Одоо бодоход энэ үерхэл л хамгийн гоё байж... Яваандаа бид 2 уулзахаа больж хоёр талд хямарч тэнэгтэж суусаар яалт ч гүй салав.. Миний бүтэлгүйгийнх л дээ... Зүв зүгээр байсан нүүрийг 3 4 газар гэмтээж нилээн хэдэн оёдол тавиулав... Яаж ч тийм царайгаа хайртай хүндээ харуулхав дээ.... Тэгээл бүх юм будаа...
Зун
Шарх эдгээд эхэлтэл захиа өгсөн банди маань манайхаар байнга л ирдэг болов... Нуух хэрэг юуун.. Намайг ирснээс хойш тэр хичээл дээр надтай бас л байнга хамт суудаг байв. Нэг удаа би жоохон халамцуухан тэднийд очсийм. Нэг мэдсэн үнсэлцээд сууж байв... Би найз бандидаа дэндүү их хайртай.... 2уулаа тэнэг юм хийчлээ гээд би гараад зугтаав... Тэгэхэд л тэр араас минь орилж надад эрт дээр бичсэн захианы минь хариуг амаараа “би чамд хайртайшдээ” гэж өгсиймдаг... Даанч дэндүү хожуу байсиймдаа.. Би аль хэдийн түүнийг сайн анд минь гэж хүлээж авдаг болсон байсийм. (Одоо багын анд маань хөөрхөн охинтой сайхан эхнэртэй гэсэн..)
Дараа нь нэг хөдөөний хээгүй залуу сэтгэлд нийцэв.. Тэгсэн гар тэндээ найз охинтой мөртлөө намайг мунхруулах санаа өвөртөлсөн байсийм билээ.. Тэрийг нь би гэдэг муу санаат гялс олоод мэдчилгүй яахав... (Одоо гайгүй сайхан амьдарч яваа...)
Сайншанд руу галт тэргээр мөрөөрөө гэлдэрч явсан намайг нэг залуу шалсаар байгаад дугаар аваад буусийн.. хотод буцаж очоод байжийсан залгажийн. Төрсөн өдөр нь гэнэ. Ирээч очооч эсүүл яг одоо очоод авий гээл бөөн савангийн дуурь.. Уулзваа... Тэгсэн чи л надтай үерхэхгүй бол би амьдрахгүй, гээл дахиал бөөн савангийн дуурь.... 2 дох удаагаа уулзахдаа өмнөхөөсөө илүү жүжиг тавьжийнааа... Би энэ 5 давхраас үсэрлээ нтр гээл... Зиа болий.. Айж бантсандаа түүнийг хаяад тэр чигээрээ зугтав... Тэгээл холбоо тасраа... (Хаана юу хийж явдийн бүү мэд..)
Намар
Бөөн будлиан эндээс л эхэлсийим даа..... Орос англиар ярьдаг залуусын клуб байгуулах гэж би хэрэндээ л гүйв.. Бүлэг дотор маань нэгэн хараагүй залуу орж ирэв. Түүнийг би үнэхээр их биширч хүндэлдэг байсийм.. Яваандаа тэр хүндлэл хайртай төстэй нэгэн зүйл болон хувирч бид 2 ч үггүйгээр ойлголцдог болов.. Харин тэр үед багадаа танилцаж байсан ,найз охины маань хуучин найз банди, гараад ирэв.. Ядаж байхад өнөөх миний учиргүй хайртай том биетэй нүд хөмсөг маань эвлэрий гээд гухаар нь яалаа гэж үгүй гэхэв.. Тэгээд жинхэнэ завхарсан юм болоод байхаар нь хараагүй залуугаас нь эхлээд салав.. Тэгээд сонсоод байсан чинь найзын хуучин найз банди манай ойрын хамаатан болж таараад уухайн тас бүхнийг умартан нүд хөмсөгтэйгээ эвлэрч хэсэг амар жимэр жаргалтай амьдрав..... Түүндээ хайртай байсныг минь яана...

No comments:

Post a Comment