Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоод очхоос өөр аргагүй болов. Тэгээд хар хүнээ дагуулаад гялс нисээд очсон чинь нэг айлд байнаа. Ангийнхаа 1 охинтой бас 2 бандитай байжийнаа. 1 банди нь 4 курсийнх нь гар юм байхоо. Тэдний гэр юм байх. Тэгээд тэр 3ыг рекитлээд явуулкуу, хоночих ухааны юм яриад суужийдийн байна. Би ч яахав яаж энэ сдаг тасраачаад андыгаа чирээд явхуу.. Үлдээчүүл энэ муу согтуу яах ч юм билээ. Угаасаа санаа нь тодорхой гээл бодоод суужийв.. Тэгсэн муу согтуу чинь найз залуу руу маань үг хаяад суугаад байдийн.. Би ч мөчөөгөө өгөлгүй өмнөөс нь хэдэн үг ширүүхэн шидэв. Гай болж тэрний 2 зодоонч найз нь ирж яваан байхоо. Тэрний маань боронк нь хөдөлчүүл тэгээд яах ч юм билээ гэх мэтийг дотроо бодоод бөөн түгшүүр суужийв. “Зиа зиа болий гараад хүлээе” гэж бодоод бид 2 хөтлөлцөөд гараад явлаа. Тэгсэн нэг л болж өгсөнгүйээ.. Буцаал салгалаад 2уулаа гэр лүү нь оров. Дөнгөж орж ирээл тэр гурвыг хурдан явьяаа.. одоо гялс гарий гээд хэлээд зогсжийсан чинь араас нөгөө 2 найзыгаа авах гэж гарсан согтуу чинь ганцаараа орж ирснээ манай хүнийг араас нь өшиглөөд авдийн.. Зиа тэгээд цаашаа юу болсон бэ гэвэл би ямар зоригтой, хүчтэй залуутай үерхэж явснаа мэдэж авав. Манай хүний доор орчихсон жинхнээсээ баниулж байгаа арчаагүй согтуу эргүүлээд чадан ядан түүнийг цохихоор нь миний боронк хөдөлчихөв. Тэгснээ өөрийнхөө хүнийг татаж авангуутаа.. Өө чи муу ямар арчаагүй муу амьсгаа вэ? Гэснээ өөрийн эрхгүй түүнийг багалзуурдаад авав. Тэгснээ нөгөө гараараа толгойноос нь доош нь дараад түлхэв. Тэгсэн намайг үсдэж байнаа. Боронк хөдлөөд тавиулангуутаа хэд хэд сэгсрээд толгойг нь өндийлгөж барьжаагаад 4 5 цохиод авав. Гэнэт намайг араас хэн нэгэн татаад авчив. Тэгсэн чөлөөтэй болсон согтуу цонхон дээрээ очсоноо ингэж орилж байна гэнэ шүү... Хэнээ хэнээ намайг энд аллаа. Манийгаа ирээд авраачээ.. Тэрхэн мөчид инээд ч хүрэх шиг.. Ээ ямар арчаагүй амьтан бэ л гэж бодогдсон.
Хэдхэн хормын дотор тэр согтуугын гэрт 2 бүдүүн бакь залуу нүд нь улаанаараа эргэцэн ороод ирдийм байна. Өө нээрээ арчаагүй согтуу ч бас майр бүдүүн том юм байсийн. Тэгснээ хэн миний хамыг алкаад байгаан гэнгүүтээ андын маань ангийн банди руу дайрдын байна. Би ч бөөн боронк болцон гар би алксийн тэгээд яах гээд байгаан та нар гэсэн бинь нөгөө муу согтуу чинь наад чинь бишээ тэр гэснээ ээждээ хүн ховлож байгаа эрх бацаан шиг дороо дэвхцээд манай хүн рүү заадийн байна. Нөгөө хоёр манай хүн рүү нисээд очсон уу яасан тип тап буулгаал явчив. Би гэнэт тайвширч ухаан оронгуутаа шууд нэгийг нь татаж аваад найз залуугийнхаа дээр нь хэвтэв. Нүд нүүргүй элэг бөөргүй сайн өшиглүүлсэн дээ. Шүдээ зуучаад би яа ч гэж орилсонгүй. Тэгсэн нэг нь намайг угз татаад шалан дээгүүр холоо гулсуулчдын байна. Би ч бууж өгөхгүй дээр нь очиж халхлаад нилээн хэдэн удаа шалан дээгүүр 2 метр гулсав. Тэгсэн ашгүй хөлд өнөө муу согтуугийн толгой таарсан байхаар нь хэд хэд өшиглөөд унахаар нь дээрээс нь очоод өшиглөв. Тэгээл буцаад найз залуугынхаа дээр биеийг нь өөрийнхөө биеэр хааж хэвтэв. Тэгсэн өнөө муу согтуу намайг занацан бололтой толгой руу нилээн хэд өшиглөв. Би пиздааа гээд ганц чарласнаа хүч барагдав бололтой дув дуугуй өшиглүүлж хэвтэв. Тэгсэн анд маань намайг араас татаж босгоод ангынх нь банди намайг чанга тэврэн авав.. Би найз залуу руугаа очиж халхалж чадахгүй байгаадаа хэтэрхий бачимдаж өрөөгөөр нэг чарлав. Тэгсэн өнөө 3 нь над руу хэсэг хархаар нь би чаддийм бол намайг ирээд зодооч муу пиздакуудаа... Наад чинь яагаа ч үгүй. Тэгсэн өнөө 3 болиод найз залуу маань шалан дээр хэвтэж үлдэв Тэрнээс цаашхийг андын маань ангийн банди надад сонсгосонгүй. Анужаан тайвшир одоо яагаа ч үгүй байна. Тайвшир тайвшир гээд үсийг маань илж байхын. Би ч анд руугаа дайрч ”чамайг явий гэж хэлээд байхад чи муу ямар тэнэг пизда вэ? Гараад ир явий гэж зөндөө хэлээ биз дээ. Чамаас болоод наад гэмгүй хүн чинь зодуулаад байна. Юугаа бодож энд ирсийн? Чи яг одоо л өөрийнхөө тэр ярьдаг шигээ лаг гэдгээ батал даа муу том ам минь.. чи миний анд биш шүү гээл.. Намайг тавиатахдаа гээл харсан болгон руугаа үсчиж орилж чарлаж гарав. Тэгснээ О.... муу пизда минь би чамайг ална даа муу арчаагүй гөлөг гээл урсгаж эхлэв. Тэгсэн тэр 3 манай хүнийг зодож цохихоо болив бололтой. Яахлаараа хүнийг гэрт нь ингэж дээрэлхэж бөөрөлхөж зодож байдын чи ер нь хэн юм муу бацаанаа гээд бөөн юм ярьжийнаа. Тэгсэн би орилж чарласан хэвээрээ муу 2 малаа наад арчаагүй хөгийн найзыгаа хэлээч наа муу чинь ямар арчаагүй лалар вэ? гээл аваад хаячив. Тэгсэн нөгөө арчаагүй согтуу над руу харснаа чи муу тэр чигээрээ яваарай за муу авгай минь гээд хөөв.. Би ч болдог бол алаад хаячихад бэлэн байвоо. Тэгсэн манай хүн намайг хөтлөөд тэврээд аваад гарав. 2уулаа гадуур хувцастайгаа байсан болохоор шууд л чирэгдээд үүд лүү зүглэв. Би ч мөчөөгөө өгсөнгүй ээ.. Та 3ыг гурвууланг чинь ална даа муу хачин пиздакуудаа гэсэн чинь өмнөөс нэг гар нь “чам шиг гичийтэй орооцолдоод ч дэмий биз дээ” гэдийн байна. За муу өлөгчингүүд минь ална даа та нарыг. Би санчнаа.. заначнаа... гээл найз залуудаа чирэгдээд гарав. Нэг иймэрхүү л явдал болсийн. Дараа нь сонсохнээ намайг ямар аймаар охин бээ гээд гайхжийсан гэсэн. Би угийн л нээх жижигхэн биетэй мөртлөө цагаа тулуул тэрэндээ багтхааргүй их уур уцаар бас зоригтой. Хүн жижигхэн байх тусмаа уур уцаарын даавар их ядгаруулдийшт..
Энэ явдлаас болоод би 6 сар үерхсэн найз бандидаа хягдсийм даг. Хөндийрсөөр хөндийрсөөр нэг л өдөр би чамд хайргүй гэж надад хэлсийн. Мэджийнаа. Миний буруу ч бас байгаа.. Би далдайгаагүй бол бүх юм өөрөөр байх ч байсан юм билүү. Андыгаа ярихад нь чадкуу гээд хэлцэн бол... Даанч муу анддаа дэндүү хайртайм даа.. Гарчаад дахиад дагуулж ороогүй бол, уурлаж бухимдаж муу арчаагүй согтууг багалзуурдаж түлхээгүй бол.. Гомдолтой байна.. гомдолтой байна за юу... Урт удаан хугацааны турш хичээжийж, арайхийж босгосон харилцаанд минь гадны хүн оролцож юу ч үгүй нураасанд. Энэ үерхлийг чинь би өөрөө өөртэйгөө тэмцэлдэн байж зовжийж энэ зэрэгт хүргэсийн за юу.. Надад эр хүнд сэтгэлээ нээх тийм амар байсан гэж боджийнуу... Үгүйшдээ... Тэгээд эд нар шиг ийм хөгийн өлөгчингүүдээс болж миний амьдралын хэсэг хугацаа бас сэтгэл зүрхний хэлтэрхий үгүй болж байгаа байхгүй юу... Андтайгаа эвлэрсэн ч гэсэн энэ явдлыг би хэзээ ч мартахгүй... Дандаа бодож цусаа буцалгаж явах болно... Юм гэдэг ийм л хогийн байдгийн.. Мэдэж ав за юу..
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment