Popular Posts

Thursday, October 27, 2011

Хайртай ах минь

Одоо болтол таныг намайг орхиод явсан гэдэгт би итгэж чадахгүй... Энэ насан туршдаа итгэхгүй.. Та бид 2 л нэгнээ халамжилдаг байсан биз дээ... Хамгийн сүүлд таныг уйлж байхад чинь хошуугаа унжуулж аргадчихаад гараад явахдаа дахиад уулзахгүйгээ мэдсэнгүй.. Явахаа мэдсэн хэр нь яагаад намайг үлдээч гэж хэлээгүйм бээ? Дахиад ганц цаг ч болохнээ царайг чинь ханатлаа харах байсийн.. Эр хүний нулимас цаанаа учиртайг би мэдсэнгүү.. Хажуудаа байхад хангалттай хайрлаагүйдээ би харамсжийн... Ах аа.. таньдаа хайртай шүү гэж ганц ч хэлээгүйдээ би дэндүү их харамсжийн...
Орой болоход унтахаар орондоо хэвтэх тоолондоо таныг нөгөө өрөөнд зурагт үзээд инээж суугаагаар төсөөлдөг. Инээхийг чинь ч сонсох шиг болдог... Яг одоо миний өрөөнд орж ирээд унтахжаагаамуу? Хамт кино үзкүү байсымуу гэж асууна гэдэгт би итгэдэг. Тэгж бодох тоолондоо би хөнжлөө нөмрөөд уйлдаг. Хүнээс нуугдаад ганцаараа байх боломж гаруут л би өөрийн эрхгүй уйлдаг. Яагаад ийм залуу сайхан ах минь хорвоог орхиод явчив даа... Ядаж надад зээ дүү яагаад үлдээгээгүйн? Оронд нь ямар ч зүрх сэтгэл үгүй, орчлонд байр сууриа олохгүй тэрсэлдэж яваа, хорвоод мэндлэхдээ хүртэл ээжийгээ бусдаас илүү зовоож тарчлааж ирсэн, алхах тоолондоо бүтэлгүйтдэг хэр нь хөгийн хэгжүүн амьтан би явчихгүй яав даа л гэж байнга боддог. Таныг явсан шөнө би таньд гомдоллоод уйлж байна гэж зүүдэлсэн.. Ямар муухайн.. Яагаад намайг ингэж байгаан? Та хааччихсийн? гээд учир зүггүй л загнаж зүүдэлсэн. Яагаад.. яагаад... яагаад...
Дурсгалын чинь үгийг бичиж суухад сэтгэл минь тэр цаасан дээр мянга мянган хэсэг болж эмтрэн унаж байх шиг л санагдсан. Нүдэнд дүр төрх чинь харагдаж та биш би л явах учиртай байсийн гэж өөрийн эрхгүй бодогдсон... Таны үнэнч ариун хайрын төлөө хийсэн тэмцэл надад бишрэл бахдалыг төрүүлж байсныг хэн ч мэдэхгүй. Таны хажууд өөрийгөө ямар өчүүхэн гэдгээ би мэддэг. Тэгтэл яагаад та явчив?
Таны цагаан цайлган, өрөвч зөөлөн, тусч энэрэнгүй, ажилч хичээнгүй, даруу төлөв зан, гэгээн дүр бидний сэтгэлд насан турш тодоос тод, үргэлж сайн сайхнаараа мөн идэр залуугаараа мөнхлөгдөн үлдэх болноо... Энэ мөрийг бичихдээ би амьсгал авч ч чадсангүй. Ингээд л араас чинь явчих юмсан.... Надад тийм л бодол төрсөн.. Даанч уйтгар гунигийг бусдад авчрах ёсгүй гэдгээ мэдэж ухааржийна....
Сүүлчийн замд чинь үдэхдээ ганцхан удаа үнсэхэд хацар чинь цэв хүйтэн байсан... Хоёр алгаа нааж дулаацуулахсан.. Даанч гар минь бас цэв хүйтэн болчихож.. Хойд нас гэж байдын бол таныг миний үр болж надад эргэж ирээсэй гэж аль ч бурхнаас гуйхад бэлэн байна. Хорвоогийн бүх хүн таныг үхээсэй гэж хараасан ч ганцхан би таны талд бат зогсож таныг бүхнээс хамгаалах байсан. Надад хүч байсан. Даанч одоо юу ч үгүй болчжээ.. Зүгээр л таныг эцэг эх ах дүү элгэн садныхаа хайранд өлгийдүүлэн нүдээ аниад амгалан нойрсохыг чинь хараад би битүүхэн атаархсан өчүүхэн амьтан зогсжийна. Учир нь таны зүрх ингэж аваад чулуудмаар болтлоо шаналж өвдөхгүй бас цусаар уйлахгүй байгаа. Ээжийгээ бас дэндүү өрөвджийн... Үрээ алдсан эх хүн хэзээ ч тайтгаралыг олохгүй.
Таныг мөнхийн амгалан тайван угтаж аваад үр минь болгоод надад буцааж өгнө гэдэгт л би итгэхийг хүсжийнэ. Өөр юунд ч биш... Таны тухай бодол надад үргэлж доголон нулимастай ирнэ. Хорвоогийн амьдрал үргэлжилсээр л байна. Ганцхан та л дэргэд байхгүй... Таныг надад өөр хэн ч орлож өгөхгүй. Та чинь миний зулай дээр гишгэж төрсөн хамгийн том ах шүү дээ.. Дахиад та надад олдохгүй ээ... Яагаад гэвэл тань шиг гайхалтай хүн ганц ч байхгүй. Хэзээ ч төрөхгүй... Миний хувьд та ганц л заяах эрдэнэ байсан..
Таны хэлтэрхийг би зүрхэндээ тээж яваа... Тийм болохоор таны амьдрал дуусаагүй, та миний дотор оршин байгаа. Зүгээр л хол оо явчихсан... Наддаа хурдан эргэж ирээрэй.
Ах Мөнхжаргалын Нямдорждоо....

No comments:

Post a Comment