Popular Posts

Thursday, October 27, 2011

Минийх

Би чинь шазруун бардам эмэгтэй
Хайрлах хүнээ өөрөө сонгох эрхтэй
Тэр миний харцыг булаасан эрэгтэй
Ганцхан тэр минь надад хэрэгтэй

Юу гэхээ мэдэхгүй одоо би самгарджийна
Анх уулзаж байсан өчигдөрхөн мэт санагджийна
Минийх гэдгийг нь мэдсэн анх хармагцаа
Нэг жил гэдэг үнэндээ дэндүү бага хугацаа

2уул маргалдана жижигхээн зүйлээс
Яаж салах вэ энэ үйлийн үрээс
Хайртай гэсний чинь төлөө би бүхнийг уучлах сэтгэлтэй
Надад эргээд ирнэ гэдэгт үлддэг бат итгэлтэй

Түүнээс холдоод нүднээс гардаг би яалт ч гүү
Нэгэнт сэтгэл минь надаас холдсон одоо нэмэргүй
Зүрх минь энгэрт чинь яваа буцааж авахгүй
Хариуд нь өөрийнхийгөө өгчих тэгээд тооцоогүй

Тэр минь 2 саяд ганц тохиосон эрэгтэй
Түүний зүрх сэтгэл надад хэрэгтэй
Бусад охидоос би арай өөрөөр сэтгэдэг
Тэр минь үгээр биш үйлдлээр хайраа илэрхийлдэг

Би боддог түүнээс өөр нь надад хэрэггүй
Өөр нэгний тэвэрт одоо яагаад ч дасахгүй
Нэг л хайрласан бол тэр минь насан туршдаа
Өөр нэгэнд очсон ч хайраа өгөх худлаа

Орхиод гарсан ч эргүүлж татах соронзон мэт
Энэ сэтгэл хэмжээнээс давсан хэт
Одоо өнгөрсөн салахгүй наалдан пад
Сонголт нэгэнт хийгдсэн бандан пад

Би чинь бусадтай огт адилгүй эмэгтэй
Тэр минь миний сонгосон ганц эрэгтэй
Намайг бусдаас харамлаж хардах эрхтэй
Бид 2 нэг нэгэндээ ус агаар шиг хэрэгтэй

No comments:

Post a Comment