Мэдээж хүн болгоны гоо сайхныг үнэлэх үнэлэмж ондоо.. Би эр хүнд хайртай.. Гэхдээ эр хүний нэгэн адилаар сайхан бүсгүйн үзэсгэлэн гоог бишрэх дуртайгаа нуухгүй ээ... Ер нь 3 ахтайгаа өссөн болхоор жоохон эршүүд л дээ... Илүү дутуу аашгүй, байгаагаараа бас хээгүй охид надад таалагддийн.. Харин миний ямар эр хүнийг илүүд үздэг нь нууц хэвээрээ үлдэг..
Би өөрийгөө хөөрхөн гэж боддоггүйн. Жижигхэн эсвэл зурсан юм шиг хөөрхөн биш болхоороо тэгж хэлжаагаам бишээ. Тийм хөөрхөн биш ч бусдын хайрыг татдаг “аятайхан” бүсгүйчүүд зөндөө л байдаг. Зүгээр л аливаа юмны муу муухайг олж хардаг, муу муухайг сэтгэж, үйлдэж чаддаг болсон болхоор би өөрийгөө дотроосоо харлаж байгааг мэджийн. Үргэлж сайн сайхныг сэтгэж бусдад хайр түгээж явдаг хүн дотроосоо гэрэлтэж байдгийн.. Тийм л хүнийг гоё сайхан хүн гэх байх...Надад сайн сайхныг сэтгэх чадал тэнхээ үгүй болжээ.. Хүүхэд байхдаа хамгийн сайн сайхныг сэтгэж, хүн болгоныг хайрлаж чаддаг л байлаа... Харин одоо миний хайр надад өөрөө өөрт маань ч хүрэлцэхгүй байна..
Зарим эрчүүд будаггүй жинхэнэ төрхөөрөө байгаа бүсгүй сайхан гэдэг. Гэхдээ хичнээн байгаагаараа байя гээд усанд ч орохгүй, хиртэй хувцастайгаа, үсээ сэгсийлгээд, нүүрээ халтар татуулаад гүйгээд байж болохгүй биз дээ.. Бүх юм хөгжчихөөд байхад.. Мэдээж хэн нэгэнд ийм байдал таалагдаж болно л доо... Боломжгүй юм гэж байхгүйшдээ..
Нэг нууцыг дэлгий л даа... Ядаж хүний нүдэнд цэвэрхэн харагдахын тулд би өдөрт хоёр удаа шүршүүрт орж бүхэл бүтэн цагийг үрдэг. 7 хоногт 4өөс 5 цагийг хувцасаа угаахад, 2 цагийг угаасан хувцасаа индүүдэхэд зарцуулдаг.. Үсээ янзлахад өдөрт дор хаяж 10 минут... Нүүрээ будахад өдөрт дор хаяж 20 минут зарцуулдаг.. Тэгээд өдөр бүр буцаагаад тэр 20 минутын ажлаа угааж арилгахад 3 минут... Энд мөнгөний тухай ярих нь илүүц дээ... Яг ингээд бодохоор энэ их цаг хугацааг би яс юман дээр өөртөө зарцуулаад байна уу, бусдад сайхан харагдахын тулд бусдын төлөө л зарцуулаад байна уу гэдэг нь сонин. Амьдрал иймэрхүү байдлаар л нэгэн хэвийн өнгөрч байдаг..
Би ч бараг л буддаггүй л дээ.. Гэхдээ будаг шунхны талаар хэдэн үг цухуйлгахад зөвхөн аав ээж, ах эгч л охиноо, дүүгээ битгий буд гэж хэлдгээс үнэндээ бусад нь эсэргүүцдэггүймшдээ.. Бусад бүсгүйчүүд будаг шунхны ачаар нүүр царайгаа амилуулаад байхад тэр бүсгүй ч бас хоцрохыг хүсэхгүй л байх.. Бусдыг нь эрчүүд тоогоод ганцаараа үлдэх бүсгүй хүнд мэдээж муухай л байж таарна. Хэтэрхий хиймэл болохгүй л бол будаг шунх тийм муу зүйл бишээ...
Гоо сайхны хагалгааны тухай бас хэлэх үг байнаа... Хүн болгон төгс төгөлдөр байх албагүйээ... Уг нь байгаа юмыг байгаагаар нь л байлгавал зүгээр.. Гэхдээ яахав энэ нь тэр хүнд өөртөө итгэх итгэл нэмж байвал болохгүй, бүтэхгүй юм гэж байхгүй л дээ... Юу хэлэх гээд байна вэ гэхээр өөртөө хэтэрхий итгэлгүй хүмүүс гоо сайхны мэс засал хийлгэдэг байх гэж санагддаг. Түүнээс биш эсэргүүцдэггүймоо.
Бусдыг хэтэрхий их дуурайх, эсвэл хэт тахин шүтхийг би огт таашаадаггүй. Өөр хэн нэгэнтэй адилхан болохыг хүсэж мөрөөдөж яваа бол та өөрөө өөртөө эзэн биш, та өөрөө өөртөө эзэн биш бол бусдын нүдээр та хэн ч биш харагдана.
Зарим нэг залуус ухаантай эмэгтэй миний сэтгэлийг гижигдэхгүй гэхийн.. Тэрнээс бусад гоо сайхныг үнэлэх үнэлэмжийг би хүлээн зөвшөөрнөө... Ганцхан энэ үнэлэмжийг л би эсэргүүцэж байна. Энэ бол хүйсийн тэгш эрхийн асуудал ч биш.. Хүн хүнээ хүндлэх, хайрлахтай холбоотой асуудал. Хэрвээ нээх сайхан хүүхэн адсага шиг ааштай, ямар ч чадваргүй, зөрүүд мунхуу байвал тэр хүүхнийг үзэсгэлэн гоо гэж нэрлэж би лав чадахгүй. Хэрвээ тийм ааш араншинтай бол “би бол буга согоо чи бол доод төрөлтөн” гэж харьцаж байгаагийн л шинжшдээ.. Хүнтэй хүн ёсоор харьцаж байвал тэр чинь гоо үзэсгэлэн мөнөөс мөн... Ер нь хөөрхөн хүмүүс их зантай болох гээд байдаг талтайшдээ.. Гоо үзэсгэлэн оюун ухаан 2 нэгэн биед заяадаггүй л гэдэг. Яс юман дээр хүн болгон Эйнштэйн эсвэл Билл Гэйтс шиг сод ухаантан байх албагүйээ.. Зүгээр л бусдыг хайрлах сэтгэлтэй бол тэр ухаатайн шинж л гэж би боддог.. Гэхдээ уншигч та энэ бусдыг хайрлах сэтгэл гэдэг үгийг хэт туйлшруулж хүлээж авч болохгүй шүү..
Би оогт царай хардгүй нтр гэж худлаа бурахгүйээ... Үнэнээ л хэлий царай хардаг аа хардаг... Гэхдээ яг ч царай биш биеээ авч яваа байдал, хувцаслалт.. гэх мэтийн л юм хардаг болохоос өдийг хүртэл нийгмийн байр суурь, өнгө зүс, мөнгө төгрөгөөр хүнийг үнэлэн дүгнэж байгаагүйм шүү...
Ер нь хүн төрөлхтөнд төгс төгөлдөр цэвэр гоо үзэсгэлэн үлдсиймуу? Тоотой хэдхэн л байнашд.. Угаасаа хүн заавал фото модель шиг царай, загвар өмсөгч шиг бие хаа, эрдэмтэн шиг гавал толгой, Шекспир шиг авьяастай байх албагүйшд.. Хүнийг харлах сэтгэл зүрх л байвал боллоо... Гэхдээ гол нь эхлээд өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндэлж сурч байж өрөөлийг хайрлаж ,өрөөлөөр хайрлуулна.. Өөртөө итгээд дараа нь өрөөлд итгэх нь зөв болов уу гэж боддог..
Popular Posts
-
Цаад утгийг нь.. бас хэнийг шүүмжилж бичсэнийг ойлгох гээд хичээгээрэй... Эрт урьд цагт нэгэн ядуу хүү ээж аав, элгэн садантайгаа хаяа ний...
-
Найз залуутайгаа хоолонд орчоод харих гээд явжийсан чинь анд маань “ууцан байна.. ирээд аваатах даа сда минь” гэдийн байна. Би ч санаа зовоо...
-
2011 оны 3 сарын 19 Цаг 10 ө нг ө рч байсийн... Нэг н ө х ө ртэй уулзах гээд цамбагарав дээр харайлг...
-
Дургүй хэр нь энэ л шөнөөр тамхийг би угсруулан баагиулна. Дэргэд минь хэн ч алга.. Сэтгэлд юу ч үгүй хов хоосон. Түүнийгээ л утаагаар нь дү...
-
Хөх Азийн цээжинд ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир ...
-
Ýíý áè÷ëýãèéã ìèíü õýçýý ÷ óíøèõã¿é ч гэсэн таньдаа зориулий... Òýð íýãýí çàëóó ò¿¿íä ºãñºí õàéðûã ìèíü ºðºâäºõ ñýòãýëã¿éãýýð äýâñýëæ îðõèî...
-
zia tehleer bi gj neg balai nohor bii... ta nartai adilhan hun shig l hun.. iluu garah dutah zuil ugui.. tsarai torh muu bish l dee... har...
-
Хэрэв замын түгжрэлээс шалтгаалж хичээлдээ ганц ч минут хоцордоггүй, хичээл тараад 2 цагыг замын түгжрээнд үрдэггүй байсан бол, үйлчлүүлдэг ...
-
Өвөл Үнэндээ дотроос хүн чанар зулгааж хатгаад тэссэнгүй хамаг булхайгаа хайртдаа тоочив. Тэр ч намайг уучлахгүй нь ойлгомжтой. Ингээд л би...
-
Эрх мэдэл, нэр хүндтэй (мөнгөний тухай ярихгүй байхаар шийдэв) байхын тулд ямар нэгэн зүйлээ золиослохгүй байна гэдэг худлаа. Энэ яг л эрт ү...
No comments:
Post a Comment