Popular Posts

Thursday, October 27, 2011

Сексийн талаар сайхан нээлттэй ярилций л даа...

Энэ талаар найз охидуудаасаа өөр хүнтэй ярилцаж бараг үзээгүй л дээ.. Дандаа секстэй холбоотой сэдвээс зугтааж явдгийн. Яагаад ч юм хүний өмнөөс хараад ярьж байгаа биш, компьютерийн дэлгэц ширтээд ганцаараа бичиж байгаа болхоор санаа зовох юм алгоо.. Бичихэд хамаагүй амар байна..
Бид энэ талаар тэгтлээ нээлттэй байж чаддаггүй. Тэгүүл энэ хэвшмэл байдлаас жоохон ч гэсэн эвдэлцэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нэг жижигхээн охины санаа сэтгэлийг та бүхэнд хүргий гэсийн.
Би өөрийнхөө бэлгийн амьдралыг дэлгэхгүй ээ.. Ингэх нь миний хувьд хамгийн бүдүүлэг хэрэг. Зүгээр л энэ сэдвээр ганц 2 асуудал дээр үзэл бодлоо хэлий л гэсийн. Угаасаа би тэр тал дээр хатуу чанга байр суурьтай, бараг л сахил хүртсэн гэлэнмаа болж яваа хөөн... Гүйээ яахав дараа хэрэв та нарт сонирхолтой санагдаад бас би өөрөө нас биенд гүйцэд хүрээд, тогтсон амьдралтай болчуул дэлгэж болно л доо.. Одоо тэр талаар дэлгэе гэхлээр Sex and the big city киног дуурайж байгаа юм шиг санагджийна.
Ажиглаад байхад эрэгтэй хүмүүс намайг ихэвчлэн сайн сексийн хамтрагч болох охин л гэж хардагаас хайрлаж дурлаж зүрх сэтгэлээ зориулж болохоор хүн гэж хардаггүй бололтой. Гэхдээ би тийм ч амархан бууз бишээ.. Хэр баргын аавын хүү надад халдаж чадахгүй ээ...
Ер нь ямар хэмжүүрээр бид хүмүүсийг шалиг завхай гэж дүгнэдийн? Гаж донтой гэдэг нь ч яахав ойлгомжтой. Гэхдээ энэ үг их өргөн утгатаймшдээ.
Миний бодлоор : бараг өдөр болгон өөр нэг хүнтэй шөнийг өнгөрөөдөг хүнийг завхай гэнэ, шалиг гэдэг нь нэг эсвэл цөөн хүнтэй ч гэсэн орон дотроо элдэвлэх (жишээ нь хэт нялуун байх, групплэх, элдэв хачин зүйлсийг байнга турших) дуртай хүнийг хэлнэ. Тэхлээр энэ 2 миний хувьд ялгаатай ойлголт гэсэн үг. Шалиг байхыг тэгтлээ дур гутам гэж би үзэхгүй. Харин бараг өдөр болгон өөр нэгэнтэй шөнийг өнгөрөөдөг хүн миний хувьд дур гутмаар, үнэ цэнэгүй санагддаг. Би залуу насны эрх чөлөөгөө эдэлжийнэ, надад ганцаар байх, өдөр болгон өөр хүнтэй сэрэх сайхан байна, ийм юм байж л байдагшдээ нтр гэж хэлж ярьж байгаа хүмүүст хандаад нэг үг хэлчий.. Мэдээж өөрийг чинь ядаж ганц нэг хүн “чи арай л бишээ” гэж хэлж л байгаа. Би өөрийгөө мэдэж байна гэж том дугараад хэний ч үгийг сонсдоггүй бол дорд тэнэгийн л шинж... Тэхлээр эртхэн өөрийнхөө зугаа цэнгэл эрх чөлөөгөө зохицуулсан нь дээр дээ.
Би гайхаад байдийн.. Юунд нь тэгтлээ их шунаад өдөр болгон шинэ хүнтэй тэгдийн бол? Ганц эсвэл цөөн хүнтэй бас хамгаалалттай тэгж байгаа бол ч бас яахуу гэхсэн. Мэдээж ихэнхи нь хамгаалалт хэрэглэдэггүй л дээ. Тэгээл өнөөх заваарсан БЗХӨ, ДОХ нтрийг сайхан цацаж тараагаал, ингээл залуу насны амьдрал утгаа алджаагаа байхгүй юу. Уг нь ганц эсвэл цөөн хамтрагчтай, тэрэнтэйгээ ойлголцож, илэн далангүй байж, хүссэнээ хийдэг байхыг байг гэхгүйшд. Бараг өдөр болгон өөр нэгэнтэй унтаад байх юм бол тэр хүнд үнэ цэнэ гэж үгүй.
Та сайхан залуу эсвэл сайхан хүүхэн байж болноо, тохиолдлын секс ч олон дайралдана.. Гол нь хамгаалалт маш чухал. Хүсээгүй жирэмслэлт, дээр дурдсан БЗХӨ гээд 2 том асуудлыг тэр бяцхан резин л шийдийшдээ. Соёлтой хүн түрийвчиндээ заавал бэлгэвч авч явдийн. Нуулгүй хэлэхэд миний түрийвчинд 5 ангиас хойш, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн хичээл орж эхэлснээс хойш, 2 бэлгэвч байдаг болсийн. Одоо ч гэсэн байж л байгаа.
Биеэ үнэлэлт гэдэг айхтар асуудал бий. Би үүнийг дур гутмаар гэж үздэггүй л дээ.. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулж чаддаггүй л юм бол энэ асуудал нийгмийг ялзруулах нэгэн хүчин зүйл хэвээрээ л байх болно. Хүчин, хүний наймаа гэдэг аймшгийн гэмт хэргүүд энэ санааг хэрэгжүүлчихвэл харьцангуй буурна гэж байгаамшд.
Аюулгүй секс гэж дан ганц бэлгэвчтэй сексийг мэдээж хэлэхгүй ээ... Сэтгэл санааг хамгаалах эм байдаг билүү? Хүний сэтгэл зүрхийг шархлуулж насан туршид нь хар толбо суулгахаас бас эмээх хэрэгтэй. Гэхдээ мэдээж бид чинь хүн л юм чинь тийм асуудал тэгтлээ олон гардаг гэж бодохгүй байна.

No comments:

Post a Comment